
Олон төрлийн ногоонуудыг дарах, исгэх үед тухайн ногооны хальсан дээр амьдарч байгаа бактерууд болон агаарт байгаа бактеруудын тусламжтай, агааргүй орчинд энгийн цардуул, чихэр исдэг.Исэлтэнд лактик хүчлийн бактерууд (lactic acid bacteria) гол үүрэг гүйцэтгэдэг бөгөөд энэ бактеруудын тусламжтай ногооны эсүүдийн хана задардаг учир шингэц нь хамаагүй сайжирдаг. Мөн дээрх бактеруудын үйл ажиллагааны үр дүнд дарсан, исгэсэн ногоонд органик хүчлүүдээс гадна амин дэмийн хэмжээ нэмэгддэг.
Ингэж дарсан ногоонуудад амьд бактер маш олон тоотой байдаг учир өдөрт ядаж 1 удаа дарсан, исгэсэн ногоо иддэг хүмүүсийн гэдэсний микробууд харьцангуй тэнцвэртэй, эрүүл байдаг нь судалгаануудаар батлагджээ.
Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах, ходооны ашигтай бактери нэмэгдсээр хоолны шингэж сайжирдэг сайн талтай учраас та дарсан ногоог өдөр тутмын хэрэглээндээ заавал оруулахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Урбанекийн дарсан ногоонууд нь эрүүл хөрсөнд, европ стандартын дагуу тарьж ургуулсан сайн сортын , шинэ ургацын ногоог шууд дардэг тул та жилийн туршид, монголд ургадагүй ногоонуудыг ч ашигтай шим тэжээлийг нь тэр чигт нь хэрэглэх боломжийг олгодог давуу талтай юм.