УРБАНЕК-тай танилцаад 30 жил болжээ

УРБАНЕК-тай танилцаад 30 жил болжээ

  • 2023-02-09 03:58

Польш улсыг юугаар нь сайн мэдэх вэ? гэдэг асуултанд олон хүмүүс Урбанек гэж хэлэх байх. Евро стандартаар , органик ногоо жимсний даршилсан бүтээгдэхүүнүүдтэй монголчууд танилцаад хэдийн 30 жил болжээ. Монголчууд 1993 оноос алаг салат, өргөст хэмх зэрэг нөөшилсөн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж эхэлсэн. Тэр үед байсан бүтээгдэхүүнүүдийн амт, чанар нь одоо ч хэвээрээ хэрэглэгчдийнхээ гарт хүрсээр байгаа нь тухайн брендийн чанарыг илтгэж байгаа хэрэг юм. 

Урбанек өнөөдрийн байдлаар 60 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн импортлож, хэрэглэгчдийнхээ гарт хүргэж байгаа бөгөөд Монголын хөрсөнд ургадаггүй, тариалдаггүй олон төрлийн бүтээгдэхүүнийг жилийн турш хүнсэндээ хэрэглэх боломжийг олгодог. Урбанекийн бүтээгдэхүүнүүд нь пастеризацын аргаар 80-90 градуст боловсруулагддаг тул шимт чанар, ферментүүдээ алдаагүй байдгаараа бусад 100 градуст боловсруулагдсан нөөшилсөн бүтээгдэхүүнүүдээс давуу талтай юм. 


Хүнсний аюулгүй байдалдаа хамгийн их анхаарал тавьдаг улс бол Израйл. Тэд импортолж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг 5 үзүүлэлтэнд зөвхөн ОНЦ гэсэн үнэлгээ авбал улсынхаа хилээр давуулж, Кошерын гэрчилгээг олгодог. Энэ шалгуурыг Урбанек брэнд хангаж, тус улсын зах зээлд жил бүр нийлүүлэгддэг байна.

Европын өндөр стандартыг хангасаар ирсэн, чанартай бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэдэг, 30 жилийн туршид хамт байгаа харилцагч, хэрэглэгчид нартаа баярлалаа.


2026 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.