Амтат чинжүү 2500гр

17900₮

Үнэлгээ: 5/5 (1 санал)

Амтат чинжүүний үнэт чанар нь С амин дэмийн өндөр агууламжид оршино. 100 г амтат чинжүүний зөөлөн хэсэгт С амин дэм 480мг хүртэл хэмжээгээр агуулагддаг. Судасны бүдүүрлийн гол шалтгаан нь С амин дэмийн дутагдлаас үүдэлтэй гэж үздэг. С амин дэм дутагдсанаас судасны хананы үрэвсэл явагдаж, улмаар судас бөглөрөх, зүрх судасны эмгэг үүсч, даралт ихэсдэг. С амин дэм дархлааг сайжруулах, Е амин дэм зэрэг бусад хүчирхэг анти-оксидантуудыг нөхөн сэргээж, хавдраас сэргийлэх, төмрийн шимэгдэлтийг сайжруулах, арьс, үс, шөрмөс, ясны бүтцийн үндсэн уураг болох коллаген, элэстиний нийлэгжилтийг сайжруулах үүрэгтэй. Иймээс С аминдэм, биофлавоноидын баялаг эх үүсвэр болох амтат чинжүү хэрэглэж занших нь зүрх судасны өвчлөл ихтэй Монголчуудад нэн тустай гэж хоол зүйчид зөвлөдөг билээ.

Төсөөтөй бүтээгдэхүүнүүд