Захирлын мэндчилгээ

1990 онд Монголчууд худалдаа, аж ахуй эрхэлж, өмчтэй болж, эдийн засгийн эрх чөлөөний мэдрэмжийг авсан он жил байлаа. Энэ үеийн залуучууд Монгол улсад анх удаа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлийн горимд оруулж, эдүгээ 20-25 жил үйл ажиллагаа явуулж байна. Урбанек компани нь тэдний нэг билээ.

Гэхдээ энэ үед бүх зүйл дардан байгаагүй. Иргэддээ чанартай бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг хүргэхийн тулд компани болгоны хамт олон, үүсгэн байгуулагч нар олон жил хөдөлмөрлөж, эрсдэл, зориг самбаа, санхүүгээ бүгдийг нь зарцуулсан. Үүний үр дүнд хэрэглэгчид маань чөлөөт зах зээлийн өрсөлдөөнд оролцож, чанартай үйлчилгээ авч чадаж байгаа.

Урбанек брэнд 25 жил зах зээлд оршин тогтноно гэдэг бол энэ бүтээгдэхүүний чанар, үйлдвэрлэж байгаа болон импортлож байгаа компанийн менежмент, шинэ зах зээлийн нийгэмд тохирсон зорилготой яваа хамт олноос үүдэлтэй гэж ойлгож болно.

25 жилийн баярын мэндийг бүх хэрэглэгчиддээ хүргэхийн ялдамд, биднийг эрчимжүүлж, өрсөлдөөнд ялуулж байсан хөшүүрэг бол та бүхэн шүү гэдгийг хэлье.

Цаашид бид Урбанек брэндээс гадна дэлхийн болон үндэсний чанартай хүнс, бусад бүтээгдэхүүнүүдийг зах зээл дээр нийлүүлэхийн төлөө шаргуу ажиллах болно.

Хамтдаа байсан цаг хугацаанд баярлалаа. Ирээдүйд хамтдаа...

Захирал Б.Лхагважав