Компанийн тухай

Польш улсын хүнсний бүтээгдэхүүний томоохон үйлдвэрлэгч “Вracia Urbanek” компанийн нөөшилсөн бүтээгдэхүүнийг Монголчууд 20 гаруй жилийн өмнөөс таашаан хэрэглэх болсон билээ.

1994 оноос эхлэн Урбанек брэндийн бүтээгдэхүүн нь Монголын зах зээлд худалдаалагдаж байгаа ба анх алаг салат, өргөст хэмх гэсэн хоёрхон төрөл борлуулагдаж байсан бол тэр цагаас хойш тасралтгүй өргөжин тэлж өнөөдрийн байдлаар дотоодын хүнсний худалдаа үйлчилгээ, импортын худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа тогтвортой, амжилттай явуулж “Bracia Urbanek” компанийн нэр төрөл, амт, савалгаагаараа ялгаатай 80 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нийлүүлж өөрсдийн агуулах, дэлгүүр, супермаркет болон сүлжээ дэлгүүрүүдээрээ дамжуулан хэрэглэгчиддээ түгээж байна.

Орос, Израйл, Герман, Эстон, Солонгос, АНУ, Кувейт зэрэг дэлхийн олон орны хэрэглэгчдийн амтархан зооглодог Урбанекийн бүтээгдэхүүний хамгийн том импортлогч нь Монгол дахь “УРБАНЕК” компани юм. 

Урбанекийн бүтээгдэхүүнүүд нь IFS чанарын тэмдгээр баталгаажиж, дэлхийн стандартын шаардлагыг хангасан байдаг. Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хувьд Израйл руу өөрийн бүтээгдэхүүнээ гаргах эрх олж авах нь маш том шалгуур байдаг. Израйл улс нь аливаа хүнсний бүтээгдэхүүний түүхий эдийн шинжилгээ, түхий эдийг тариалж байгаа хөрсний шинжилгээ, үйлдвэрлэлийн процесс, хадгалалт, тээвэрлэлт гэсэн үзүүлэлтүүдэд бүгдэд нь “A” үнэлгээ авсан бүтээгдэхүүнийг зөвхөн нэг жилийн хугацаанд улсынхаа хилээр нэвтрэн орох эрх олгодог байна. Энэ өндөр шаарддлагад нийцүүлэн Израйл улсад бүтээгдэхүүнээ нийлүүлэх эрхийг Bracia Urbanek компани жил бүр авч чаддаг нь Монголчуудын маань чанартай бүтээгдэхүүн хэрэглэх нэг том баталгаа болдог юм. 

Түүхий эдийн шинжилгээнд нөөшилсөн бүтээгдэхүүний орцонд хэрэглэж байгаа цуу, тос зайлшгүй орно. Нөөшилсөн бүтээгдэхүүнд улаан буудайнаас гаргаж авсан цуу болон цэвэр наран цэцгийн тосыг хэрэглэх ёстой. Харин бусад төрлийн нөөшилсөн бүтээгдэхүүнүүдэд хэрэглэдэг модны цуу буюу уксусыг хориглодог байна.

Урбанекийн бүтээгдэхүүнүүд нь пастеризациийн аргаар боловсруулагдсан байдаг тул жимс ногооны  амин дэм, шимт чанар нь алдагдаагүй хадгалагдсан  байдгаараа бусад 100 хэмд болгож нөөөшилдөг бүтээгдэхүүнүүдээс ялгаатай.